Oct 16, 2009         7

Авлигатай тэмцэх газар иргэний нийгмийнхэнтэй хамтран ажиллаж байна /2009.10.16/

Авлигатай тэмцэх газар шударга ёсыг бэхжүүлэх, авлига, хүнд сурталтай тэмцэх зорилгоор анх удаа орон нутгийн хэмжээнд 21 аймагт зохион байгуулсан төрийн бус байгууллагуудын сүлжээг бодлого, үйл ажиллагаагаар дэмжин ажиллаж байна.

Тэдний хамтын ажиллагааны гэрээний дагуу төрийн бус байгууллагын сүлжээд нь иргэдийн санаа бодлыг төр, засгийн бодлогод тусгуулан хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр, захиргааны байгууллагуудад тавих хөндлөнгийн хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.

Авлигатай тэмцэх газраас төрийн бус байгууллагуудын сүлжээг чадавхжуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Сүлжээний төлөөлөлд тусгай хөтөлбөрөөр сургалт семинарыг байнга зохион байгуулж, Сүлжээ болон төрийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх ажлын уялдаа холбоог хангах, сайн туршлагаас суралцуулах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us