Хүүхдүүдийн дунд зарласан гар зургийн уралдааны дүн гарав
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан хүүхдүүд шударга ёсны тухай үзэл бодлоо зургаар дамжуулан илэрхийлэх, нийгэмд буй шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулсан гар зургийн уралдааны дүн гарлаа. Тус уралдааныг улсын хэмжээнд буюу 21 аймаг, нийслэлийн бага, дунд ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулсан юм.
Гар зургийн уралдаанд бага, дунд ангийн сурагчдаас нийт 194 бүтээл ирүүлсэн байна.
Бага ангийн сурагчдын ирүүлсэн нийт 68 бүтээлээс:
- Тэргүүн байранд 213 оноогоор Баян-Өлгий аймгийн Дарын сургуулийн 5б ангийн сурагч А.Камила
- Дэд байранд 184 оноогоор Орхон аймгийн Жаргалант сумын сургуулийн 5а ангийн сурагч Э.Санчиррагчаа
- Гуравдугаар байранд 164 оноогоор Хобби сургуулийн 5а ангийн сурагч Г.Хулан нар тус тус шалгарлаа.
Дунд ангийн сурагчдын ирүүлсэн нийт 126 бүтээлээс:
- Тэргүүн байранд 222 оноогоор Нийслэлийн 2 дугаар сургуулийн 7е ангийн сурагч Б.Цэцэн
- Дэд байранд 189 оноогоор Орхон аймгийн Жаргалант сумын сургуулийн 9б ангийн сурагч Э.Санчирдамба
- Гуравдугаар байранд 184 оноогоор Оюуны ундраа цогцолбор сургуулийн 8/5 ангийн сурагч Э.Намжирмаа нар тус тус шалгарлаа.
Ирүүлсэн зарим бүтээлд анги болон сурагчийн нэр, холбоо барих утасны дугаар байхгүй, албан бусаар скайнер хэлбэрт оруулж, чанаргүй фото зураг хэлбэрээр ирүүлсэн тул шалгаруулах боломжгүй байв.
Шалгаруулалтыг мэргэжлийн зураачид болон Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тусгайлан бэлтгэсэн үнэлэх хуудсаар дүгнэж гаргалаа.
Уралдаанд идэвхтэй хамрагдсан Архангай, Орхон, Баянхонгор, Баян-Өлгий, Хэнтий аймаг, Нийслэлийн 2, 21, 84 дүгээр сургууль, Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор, Хобби, Путонхуа сургууль болон бусад бүх сургуулийн сурагчиддаа баярласнаа илэрхийлье.