“Вагонтай сургалт”-ыг төмөр замын урд, хойд чиглэлд хийж байна
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Улаанбаатар төмөр зам”-ын алба, хэлтэс, төв, салбар нэгжийн удирдах, дунд шатны ажилтнуудын сургалтад оролцон, “Авлигын хор хөнөөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр хичээл зааж, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлав.
Улаанбаатар төмөр замын ажилтнууд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Вагонтай сургалт”-ыг 2019 оны 11 дүгээр сарын 11-23-ны өдрүүдэд төмөр замын урд, хойд чиглэлд явуулж байна.
Дархан, Зүүнхараа, Улаанбаатар, Чойр, Сайншанд зангилаа болон тэдгээрийн салбар нэгжийн удирдлага, ажилтнуудад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Тэрбиш сургалт хийлээ.