Oct 27, 2019         4

АТГ-ын ажлын хэсэг Завхан аймагт ажиллав

Авлигатай тэмцэх газрын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Өнөөдөр “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”, “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт уулзалтыг аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулж 300 гаруй иргэн оролцлоо. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын тухай мэдээллийг олон нийтэд хүргэж, авлигын хор хөнөөл, авлигатай тэмцэхэд иргэдийн үүрэг, оролцооны тухай АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ, авлигын гэмт хэргийн талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Ганхуяг, ашиг сонирхлын зөрчлийн тухай Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Энхжавхлан, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, түүнд тавих иргэдийн хяналтын талаар Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Д.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.

iaac

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, төрийн үйлчилгээний талаар фокус ярилцлага хийж, иргэдээ сонсож ажилласнаас гадна иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулж, эхний гурван байрт шалгарсан шилдгүүдийг шагнаж урамшууллаа. Мөн  энэ үеэр Завхан аймгийн төрийн байгууллагууд иргэдэд шуурхай үйлчилж ажиллав.

iaac

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ хэлэхдээ "Авлигатай тэмцэх газраас өмнөх жилүүдэд нийтийн албан тушаалтанд зориулсан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлах ажлыг зохион байгуулж байсан бол энэ жил Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдээ соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд татан оролцуулах зорилт тавин ажиллаж 21 аймагтаа “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь иргэдээ мэдлэг, мэдээллээр хангаж, хууль тогтоомжоо сурталчлах, улмар иргэд Авлигатай тэмцэх газрын дуу хоолой болж, төрийн байгууллага, төрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж чадсанаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа амжилттай хэрэгжих юм. Завхан аймгийн хувьд Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан "Шударга байдлын үнэлгээ"-гээр 21 аймгаас хамгийн өндөр оноо авсан. Өнөөдрийн үйл  ажиллагаанд Завхан аймгийн иргэд идэвхтэй оролцож, сэтгэгдэл өндөртэй байна. Энэ нь Завхан аймагт төрийн үйлчилгээ сайн байгааг илтгэж байна” гэлээ. 

iaac

Мөн ажлын хэсгийнхэн "Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл"-ийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, энэ онд авлигатай тэмцэх чиглэлээр төлөвлөсөн ажил, түүний хэрэгжилт, үр дүнтэй танилцаж байна. 

iaac

Маргааш буюу 10 дугаар сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах зорилгоор сургалт, семинар зохион байгуулна гэж Завхан аймгийн хэвлэлийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

iaac

iaac

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us