Nov 01, 2019         5

Өмнөговь аймагт “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд ажиллав.

iaac

Ажлын хэсэг аймгийн төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтанд ”Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудлаар”, “Албан тушаалтны ХАСХОМ, анхаарах асуудлаар”, “Авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”, “Авлигын эрсдэл түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Шударга ёс ба үнэт зүйлс”-ийн талаарх тусгайлсан сэдвийн хүрээнд тодорхой кэйс жишээн дээр тайлбарлаж сургалт, семинарыг зохион байгууллаа.

iaac

Тус өдөрлөгийн үеэр аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн нийт иргэд, төрийн албан хаагчдад хандан “Авлига, хүнд сурталгүй нийгмийг бид бүтээнэ” гэсэн уриалга гаргаж, тус аймгийн сумдын газрын зургаар илэрхийлсэн зурагт хуудсанд өдөрлөгт оролцогчдоор гарын үсэг зуруулах үйл ажиллагааг зохион байгуулав. 

iaac

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Авлига, хүнд сурталгүй нийгмийг бид бүтээнэ” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд түрүүлсэн 2 дугаар дунд сургуулийн 11б ангийн сурагч Ш.Ариунзаяа, дэд байр эзэлсэн сурагч У.Мөнхгэрэл нарт олгох шагнал гардуулах үйл ажиллагааг өдөрлөгийн үеэр зохион байгуулав.

iaac

“ИРГЭН ТӨВТЭЙ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ”-ийг Сайншанд сумын иргэдийн дунд  зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр иргэдэд авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлигын гэмт хэрэг, авлигын хор хөнөөл, аймгийн шударга байдлын үнэлгээ, авлигатай тэмцэхэд үйл ажиллагаан дахь иргэдийн үүрэг оролцоо, албан тушаалтны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, уг үйл ажиллагаанд тавих иргэдийн хяналт, авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн байгууллага, албан тушаалтны ёс зүй, хүнд суртлын талаар гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утас ажиллаж эхэлсэн талаар сурталчилав. Өдөрлөгт оролцсон иргэдийн төлөөллийн асуулт асууж, авлигын нөхцөл байдал болон бусад асуудлаар санал бодлоо илэрхийллээ.

iaac

Уулзалт, өдөрлөгийн үеэр иргэд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар, авлигын гэмт хэрэг, хөөн хэлэлцэх хугацаа, авлигын талаар мэдээлэл өгвөл, мэдээлэл өгсөн хүний нууцыг яаж хадгалах, Авлигатай тэмцэх газрыг аймаг тус бүрт салбар нэгжтэй болгох талаар санал хүсэлт, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тухайлбал,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Баатархүү: 

iaac

-Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг манай аймагт ирсэнд маш их талархаж байна. Шунал гэдэг ганц юмнаас хамаг юм бий болж байна гэж боддог. Шуналгүй хүмүүс төрд очоосой. Яах аргагүй шахаанд ороод авлига өгчихөөд хэргээ бүтээчихээд дараа нь эргээд матаж магадгүй гэсэн тийм хууль баймаар байгаа байхгүй юу. Өгсөн нь биш авсан нь хариуцлага хүлээдэг. Одоо Өмнөговь аймгийн хэмжээнд 100 гаруй автомашин, 6 тэрбум төгрөг авсан гэсэн яриа байгаад байна. Мөн Музейн барилга, эмнэлгийн барилгын тендерийг нэг компани авдаг гэж байна. Үүнийг шалгаж өгөөч ээ. АТГ хэргийг шалгаад прокурор, шүүх рүү шилжүүлээд л алга болдог асуудал байна. Хөөн хэлэлцэх хугацаагаар маш олон хэргийг буцааж байна, үүндээ ч бүр мэргэшсэн зохион байгуулалттай хийдэг болжээ. Албан тушаалын хариуцлага аваад хуулийн хариуцлага авахгүй тэгээд л алга болдог асуудал их байна.

iaac

 

 

Өмнөговь аймгийн иргэн Чойжамц:

 

 

-Авлигатай тэмцэх газрын талаар бага сага мэдлэгтэй. Үндсэн хуулиа өөрчлөх мөн төрийн албан хаагчийн хуулийг өөрчлөх, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна. Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай зүйл дутмаг, мөн хариуцлага тооцдог баймаар байна. Авлигын эсрэг хуульд хариуцлага маш сул байна. Үүнийг өөрчлөх цаг нь болсон.

Өмнөговь аймгийн 4 дүгээр сургуулийн эмч Сарантуяа:

-Өнөөдөр манай нийгэмд хариуцлага гэдэг юм үнэхээр алга, хариуцлага байхгүйгээс болж мөн хариуцлага тооцдог тогтолцоо байхгүйгээс болж өнөөдөр энэ нийгэм дэндүү завхарч байна. Сургууль дээрх жишээ гэхэд хүүхэд муу сурвал багшийн буруу, хүүхэд өвдвөл эмчийн буруу, гэмт хэрэг хийвэл хуулийн байгууллагын буруу. Энэ ээж аавууд яагаад ийм сонин сэтгэхүйтэй юм. Өнөөдөр энд байгаа хүмүүс тэр хуралд оч гэж чичлүүлж байгаад ирсэн. Ажилгүй хүмүүс энд ирсэнгүй. Яагаад дандаа бусдыг буруутгаж хөхөө шиг байдаг юм. Энэ хуулийг баталж болоод байгаа юм чинь яагаад хүмүүсийн толгойд суулгаж болдоггүй юм. Хууль сурталчлах гэсэн юм заавал байх ёстой. Сурталчлахаараа дандаа төрийн байгууллагад явуулдаг төрийн албан хаагчид юмны дандаа бамбай болдог. Ажилгүй байгаа хүмүүст сурталчилж болдоггүй юм уу, хүн болгоны сэтгэхүйд юм суулгаж өгөхгүй бол болохгүй байна. Тархи нь дэндүү цагаан, оюуны хомсдол ядууралд орсон. Саарал дансанд орсон тэр хэдэн тэрбумын хэргийг яагаад хурааж болдоггүй юм, тэр их мөнгийг салхинд хийсгээгүй шүү дээ Хариуцлага тооцооч ээ. Үнэхээр бид амьдрах боломжгүй байна.

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч Даваасүрэн: 

iaac

-Удирдах ажилтны ёс зүй хариуцлага, шударга ёс, ажилтнаа хүндэтгэх зүйл алдагдаад байна. Манай байгууллагын төвд ажиллах хүн байхгүй болоод байна. Удирдах ажилтны ёс зүй ажлын байрны дарамтыг бид яах ёстой вэ.  Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэх мэт олон асуудал байна.

iaac

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг өдөрлөгийн үеэр иргэдийн дунд эрх зүй, танин мэдэхүйн чиглэлээр АХА тэмцээн зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us