Oct 18, 2019         5

АТГ-ын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж эхэллээ

АТГ-ын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт өнөөдрөөс ажиллаж эхэллээ. 

iaac

Ажлын хэсэг Ховд хотод 2 өдөр ажиллах бөгөөд энэ хугацаанд нийтийн албан тушаалтнуудад сургалт хийж, иргэд олон нийтэд зориулсан "Танай аймагт" соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулж, аймгийн иргэдийн санал бодлыг сонсохын зэрэгцээ тэднээс гомдол, мэдээлэл хүлээн авна. Түүнчлэн өмнө нь Ховд аймгийн төрийн үйлчилгээтэй холбоотой АТГ-аас хүргүүлсэн 2 удаагийн Зөвлөмжийн биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явуулах юм байна. 

АТГ-ын ажлын хэсгийн гишүүд өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон албаны бусад хүмүүстэй уулзаж, томилолтын ажлын зорилго, чиглэлээ танилцууллаа.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us