Oct 19, 2019         4

Иргэд АТГ-ын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлэв

Олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор Архангай аймгийн иргэдтэй уулзах “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

iaac

Иргэдийн зүгээс АТГ-аас ирж иргэд олон нийтийн үгийг сонсож, хэрэгцээтэй мэдээлэл өгсөнд талархаж байсан ба цаашид Авлигатай тэмцэх газрын хийж буй ажлуудыг дэмжихээ илэрхийлж байв. Зарим иргэдийн зүгээс төрийн үйлчилгээний ил тод байдал, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа хүнд сурталтай байна, авлигын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгах, шийдвэрлэлтийг иргэд олон нийтэд нээлттэй байлгах талаар санал бодлоо илэрхийлж байсан.

iaac

Мөн уг ажлын хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах сургалтыг 200 гаруй албан хаагч нарт зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us