Oct 07, 2019         4

Олон улсын авлигын эсрэг зөвлөх Тони Квокийг хүлээн авч уулзав

iaac

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан Хонконгийн Авлигын эсрэг бие даасан хорооны дэд дарга асан, олон улсын авлигын эсрэг зөвлөх Тони Квокийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх “Монгол Улсын авлигатай тэмцэх чадавхийг сайжруулах техникийн туслалцааны төсөл”-ийг хамтран үр дүнтэй хэрэгжүүлэх боломж, арга замын талаар ярилцлаа.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан 2007 оноос хамтран ажиллаж, зөвлөгөө өгч байсанд талархлаа илэрхийлээд Авлигатай тэмцэх газрын одоогийн хүрсэн түвшин, үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулав. Тэрээр “Та 2007 онд манай байгууллагад ирж ажиллаж байснаас хойш өдгөө 12 орчим жил өнгөрсөн байна. Манайх үйл ажиллагааны чиглэлийн хувьд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэрэг гүйцэтгэх ажиллагаа явуулж, илрүүлэх, мөрдөн шалгах, хуульд заасан албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг авах, шалгах зэрэг үндсэн чиг үүргүүдээ амжилттай хэрэгжүүлж ирлээ. Мөрдөн шалгаж буй хэргийн тоо ч байнгын өсөлттэй байна. Тухайлбал 2018 оны жилийн эцсийн байдлаар 1473 үйлдэлтэй, 1224 холбогдогчтой 1138 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3 дахин өссөн үзүүлэлт юм” гэж онцлон тэмдэглэв. Цаашид олон улсын зөвлөхийн хувьд болон Хонконгийн Их сургуулийн орон тооны профессорын хувьд манай байгууллагад зөвлөгөө өгч, албан хаагч нарыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Олон улсын авлигын эсрэг зөвлөх Тони Квок “Монгол Улсын авлигатай тэмцэх чадавхийг сайжруулах техникийн туслалцааны төсөл”-ийн гүйцэтгэгч багийн зөвлөх ахлагчаар томилогдсон бөгөөд цаашид үр бүтээлтэй, харилцан ашигтай хамтран ажиллана гэдгээ тодотгов.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us