ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАР
1. Авлигатай тэмцэх газар нь Дунд ахлах ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон авлигын эсрэг сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүн боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогийг судлах, тэдний эрэлт, хэрэгцээг тодорхойлох, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх оновчтой арга, хэлбэрийг тогтоох, улмаар сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүнийг боловсруулах зөвлөх шалгаруулж авна. Хэрэгжүүлэх хугацаа нь гэрээ байгуулснаас хойш 3 сар болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Үүнд:
3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөлийн өр төлбөргүй болон хариуцагчаар татагдаж байгаагүй тухай лавлагаа
- Татвар, нийгмийн даатгалын байгууллагад өр төлбөргүй талаарх тодорхойлолт
3.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу:
- Санхүүгийн чадвартайг нотлох баримт бичиг /Санхүүгийн тайлан 2018 он/
3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу:
- Хуулийн этгээдийн удирдлага болон ажлын алба, зөвлөхийн хүний нөөцийн боловсрол, мэргэжлийн ур чадварын талаарх мэдээлэл
- Сургалт, сурталчилгаа, судалгааны чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх.
- Хүүхдийн шударга байдлыг нэмэгдүүлэх, ёс зүйн чиглэлийн ажлын туршлагатай байх.
- Сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн нийт ажлын жагсаалт, төсөвт өртөг, захиалагчийн нэр, гэрээний үүргийн биелэлт, захиалагчийн тодорхойлолт зэрэг болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний 17:30 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 06 дугаар сарын 24-ний 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Авлигатай тэмцэх газар, Олон нийтийн төв
харилцах утас:70112465