Шүүх, Прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын 3400 албан тушаалтны ХОМ-ийг байршууллаа
Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдний мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулах зохицуулалттай.
Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд Шүүх, Прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын нийт 3400 мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг өнөөдөр байршууллаа.
Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий нийт 40.000 орчим албан тушаалтны 2017, 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг дээрх цахим сайтад байршуулсан тул иргэд, олон нийтийн зүгэээс төрийн албан хаагчийн шударга байдал, хөрөнгийн өсөлт, бууралтад хяналт тавих, түүнчлэн худал мэдүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл гаргаж шалгуулах эрхтэй.
Тус газраас иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу албан тушаалтнуудын хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын байдлыг хянан шалгаж, хуулийн хугацаанд шалгалтаар илэрсэн зөрчил, тогтоогдсон нөхцөл байдлын талаар хариуг хүргүүлэн ажиллаж байна.