May 17, 2019         10

Д.Дуламсүрэн: Чадавхтай иргэн үр дүнтэй хяналтыг хэрэгжүүлнэ

Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх нь дан ганц төрийн байгууллагын ажил биш бөгөөд хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотойгоор хийж үр дүнд хүрдэг гэдгийг авлигатай амжилттай тэмцэж буй улс орнуудын туршлага харуулдаг. Тиймээс Авлигатай тэмцэх газраас иргэд рүү чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг.

Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох санаачилга”-тай хамтран иргэдэд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянах, задлан шинжилгээ хийх чадавх эзэмшүүлэх сургалтыг дөрөвдүгээр сарын 15-16 өдрүүдэд зохион байгуулав.

Онол, дадлага хосолсон хоёр өдрийн чадавхжуулах сургалтад 60 гаруй иргэн хамрагдлаа.

iaac

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Авлигатай тэмцэх газар өнөөдрийн байдлаар 33.000 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хэлбэрээр сайтад байршуулж, иргэд хянах боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайн албан тушаалтан хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн үү, эх үүсвэр нь тодорхой байна уу, гэдгийг харж болно гэсэн үг. Нээлттэй болгосон энэ мэдээлэлд үндэслэн иргэд дүн шинжилгээ хийх, хянах бүрэн боломжтой юм. Ийм хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх иргэд тодорхой мэдээлэл, мэдлэгтэй, арга зүй, туршлагыг эзэмшсэн байх шаардлагатай гэж үзэн өнөөдрийн сургалтыг зохион байгуулсан. Дэлхийн банкны зөвлөхүүд тусгайлсан сэдэв, аргачлалаар хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах мэдлэг олгож, олон улсын туршлагыг хуваалцаж байна.

iaac

 

Дэлхийн банкны мэргэжилтэн Дэнис Бигус “Бид эхлээд олон нийтэд нээлттэй

 

 

 

байгаа мэдээллийг ашигладаг. Бидний ажлыг хамгийн их хөнгөвчилж, хангалттай мэдээлэл өгдөг зүйл бол нийгмийн сүлжээ юм. Тухайн судалж байгаа албан тушаалтны гэр бүлийн гишүүд, хамаатан садан, найз нөхдийнх нь нийгмийн сүлжээнд оруулсан постуудад дүгнэлт хийгээд өдөр тутмын амьдрал, хэв маяг, хаана, ямар хоол идэж байгаа, ямар дэлгүүрээс хэдэн төгрөгийн үнэтэй хувцас авсан, хөрөнгө орлогод мэдүүлсэнтэйгээ зарлага нь нийцэж байна уу зэргийг нь гэрээсээ гарахгүйгээр мэдэж болно.

Олон нийтийн бүх сүлжээнд өөрийн хаягтай байх шаардлагатай. Нэг биш бүр хэд хэд байвал бүр сайн. Жишээ нь Украйнд 40-өөс дээш насны хүмүүсийн хамгийн их ашигладаг нийгмийн сүлжээ бол Одноклассники, мөн залуучууд Инстаграм ашигладаг. Монголд Фэйсбүүк түлхүү ашигладаг гэж сонссон. Бид нийгмийн сүлжээг ашиглаж хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн, авлига авсан олон хүмүүсийг илчилж байсан.

Мөн тухайн хүний хөрөнгө, орлогыг нотолж чадахгүй байх тохиолдолд хөршүүдтэй нь харилцаж мэдээлэл олж авдаг. Мэдээлэгчийн сүлжээ үүсгэ. Сүүдрэвчид нарлаж буй эмээ, өвөө, хүүхдүүд, орон гэргүй хүмүүс, ТҮЦ-ийхэн гэх мэт. Та бүхэн хөрөнгө, орлогод мэдүүлээгүй хөрөнгө байна уу, гэнэт их хэмжээний мөнгөтэй болсон уу гэх мэт сэжигтэй санагдсан зүйлийг илрүүлээд дараагийн шатны байгууллагад шилжүүлэх нь чухал.

iaac

 

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Туяа “Авлигатай тэмцэх газраас иргэдэд нийтийн албан тушаалтны

 

 

хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавих аргачлалд сургах, чадавхжуулах хоёр өдрийн сургалтад хамрагдаж байна. Сургалтаар бусад улс оронд иргэд нь албан тушаалтнуудынхаа хөрөнгө, орлогод хэрхэн хяналт тавьдаг вэ, улмаар авлигатай тэмцэх үйлсэд иргэд өөрсдийнхөө дуу хоолойг хүргэх боломжтой юу, иргэний нүдээр ямар мэдээллийг олж хараад түүнийгээ төрийн байгууллагад мэдээлэх ёстой гэдгийг жишээ баримт дээр тулгуурласан маш үр дүнтэй, өгөөжтэй сургалт боллоо.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us