АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ
Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:
Танилцуулга
Авлигатай тэмцэх газрын үндсэн бүтцэд хэрэг бүртгэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Мөрдөн шалгах хэлтэс байдаг бөгөөд тус хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг, өөрсдөө илрүүлсэн мөнгө угаах гэмт хэрэг, Улсын Ерөнхий Прокурорын 2024 оны А/73 дугаартай тушаалаар баталсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.
Өнөөдрийн байдлаар хэлтсийн дарга 1, албаны дарга 3, ахлах мөрдөгч 8, мөрдөгч 45 орон тоотойгоор Монгол Улсын хэмжээнд авлигын болон цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өндөр ачаалалтай ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар батлагдсан бүтэц, орон тоо
Мөрдөгч:
Нийслэлд ахлах мөрдөгч 8, мөрдөгч 45, нийт 53. Орон нутагт нийт 11 мөрдөгч ажиллаж байна. |