Apr 12, 2019         8

Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын мэдээллийг УИХ-д хүргүүлэв

Авлигын эсрэг хуулийн  26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Улсын Их Хурал авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр мэдээлдэг.

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (2016-2018)”-ийн мэдээллийг Улсын Их Хуралд өнөөдөр хүргүүллээ.

2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хурлаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш өнөөг хүртэлх хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл болон авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх судалгаа, дүн шинжилгээг багтаажээ. Түүнчлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 11 зорилт тус бүрээр төрийн байгууллагууд болон зорилтот бүлгүүд хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тайлан мэдээллийг нэгтгэжээ.

“Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (2016-2018)” мэдээллийг товхимол болгож, төрийн бүх шатны байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.

Товхимлыг файл хэлбэрээр ЭНД ДАРЖ хүлээн авч үзнэ үү.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us