Төрийн өндөр 282 албан тушаалтны ХАСХОМ-ийг нийтэд зарлалаа
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.
Иймд дээрх хууль, журмыг үндэслэн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтны 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.
Цаашид холбогдох хуваарийн дагуу яам, агентлаг, шүүх, прокурор, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах болно.
Дараагийн удаад 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ерөнхий сайд, Шадар сайд болон яамдын харьяа төрийн байгууллагад ажиллаж буй албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг сайтад байршуулна.