Apr 08, 2019         3

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Авлигатай тэмцэх газар нь “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АВЛИГЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА”-ны ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нийслэлийн хэмжээнд оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох зорилготой бөгөөд судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гүйцэтгэх боломжтой.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг ҮЙЛЧИЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРТАЙГ НОТЛОХ МЭДЭЭЛЛИЙГ (тухайн ажилтай ижил төстэй ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Хаяг:
Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба
5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41
Улаанбаатар хот 14250

Холбоо барих утас: 70112565

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us