Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгууллаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Дундговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр Л.Лхагва, Ж.Мягмарсэрээжид, Г.Амарсүрэн нарыг сонгож, хамтран ажиллах гэрээ байгуулан, ажлыг нь эхлүүлэв.