Nov 21, 2017         8

Булган аймагт Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ

Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн 3 гишүүнийг сонгон шалгаруулж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн, тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, ИТХ-ын дарга Г.Оюунбат нар гурвалсан гэрээ байгууллаа.

Тус аймгийн Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл гишүүнээр Ц.Дагвадаш, А.Баярсайхан, Г.Оюунцэцэг нар ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажлыг нь эхлүүлэв.

iaacЭнэхүү олон нийтийн дэд зөвлөл нь аймгийн хэмжээнд авлигын эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн хяналт тавих, авлигын эсрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд үйл ажиллагаандаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны а/53, a/44 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг мөрдөж ажиллана.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us