Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post
Авлигатай тэмцэх газар билэг тэмдэгтэй боллоо /2007.05.18/
Авлигатай тэмцэж, төрөө ариун дагшин байлгана гэсэн агуулга бүхий энэхүү билэг тэмдгийг Төрийн соёрхолт зураач П.Цэгмид бүтээжээ.
Алтан хүрээтэй, цагаан зэвсний дээд хэсэгт эрдэнийн соёмбо байрлуулж, сүлд, соёмбоны ар талыг хөх, харин доод хэсгийг улаан өнгөөр дэвсгэрлэсэн байна. Энэ нь монголчуудын бэлгэдэл мөнх хөх тэнгэр болон тэмцэл ялалт, баяр баясгалангийн илэрхийлэл ажээ. Хөх, улаан дэвсгэрээр Монгол Улсын Төрийн далбааны өнгийг илэрхийлсэн юм байна. Их цагаан сүлдний зэвийг эсрэгээр нь харахад татсан нумны дүрс болох бөгөөд энэ нь төрийн хүч чадлыг илтгэж буй хэрэг хэмээн билэг тэмдгийг бүтээгч тайлбарлав.
“Өнөөдөр” сонин. №116