АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:

Танилцуулга

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хяналт тавих, зохион байгуулах, дүрэм журмыг хянаж, зөвлөмж өгөх зэргээр авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Мөн Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр авлигын эсрэг хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, авлигын хор аюулыг ухуулан сургалт, соён гэгээрүүлэх өдөрлөг, аян, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us