Nov 13, 2017         9

Говьсүмбэр аймагт Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ тус аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийг гурван гишүүнтэйгээр байгууллаа.

iaacГовьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Батзам, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир нар Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Д.Зандаръяа, С.Энхжаргалсайхан, Д.Санжидмаа нартай хамтран ажиллах гэрээ байгуулав. Ингэснээр Говьсүмбэр аймгийн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих Олон нийтийн дэд зөвлөл ажлаа эхлүүллээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us