Nov 15, 2017         5

Сэлэнгэ аймагт Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Сэлэнгэ аймагт ажиллаж буй Ажлын хэсэг тус аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн 3 гишүүнийг сонгон шалгаруулж, ажлыг нь эхлүүллээ.

iaacСэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, ИТХ-ын дарга Г.Бямбаа, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нар Сэлэнгэ аймгийн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.

iaacТус аймгийн Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр П.Батсүх, О.Буянтогтох, Н.Цэрэннадмид нар ажиллана. Олон нийтийн дэд зөвлөл нь аймгийн хэмжээнд авлигын эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн хяналт тавих, авлигын эсрэг сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэх юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us