Nov 16, 2017         7

Дорноговь аймагт Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.

iaacЭнэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийг 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Тус зөвлөлийн гишүүнээр Сайншанд сумын 1 дүгээр багийн иргэн М.Баасанжав, 2 дугаар багийн иргэн Ш.Бат-Эрдэнэ, Э.Оюунбилэг нар сонгогдов. Тэд Дорноговь аймаг дахь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, тэдгээрийн ил тод нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж ажиллах чиг үүрэгтэй юм.

iaacЭдгээр гишүүдтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны А/53, А/44 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журам”-ын дагуу аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Түмэнбаяр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир нар хамтран ажиллах гэрээ байгуулав.

Мөн тус зөвлөлийн гишүүдийн урамшууллыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 6 дугаар хуралдаанаар хэлэлцэж баталсан талаар Дорноговь аймгаас мэдээллээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us