Ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдөр Дундговь аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг Дундговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд дахь хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, албан тушаалтны гаргасан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, төрийн үйлчилгээний өнөөгийн байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг шалган ажиллаж байна.
Тэд тус аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газарт мөн ажиллаад байна.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийг 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.