Nov 08, 2017         3

Увс аймаг дахь Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд ажлаа эхэллээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд улсын хэмжээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажлыг 2017 оны 4 дүгээр сараас төрийн бүх байгууллагад зохион байгуулж байгаа билээ.

Авлигатай тэмцэх газраас баруун бүсэд ажиллаж буй Т.Баярхүү ахлагчтай ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Увс аймгийн Ховд, Өмнөговь суманд, 11 дүгээр сарын 7-ны өдөр Наранбулаг, Өлгий сумдад ажилласан бол өнөөдрөөс Увс аймагт ажиллаж байна. Тэд 2017 оны 10 дугаар сарын 30-наас эхлэн Ховд, Баян-Өлгий аймагт ажилласан юм.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэв. Ингэснээр Увс аймаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр Ц.Цэдэвсүрэн, Б.Батчулуун, Т.Өлзийхишиг нарын иргэд сонгогдон ажиллаж эхэллээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд одоогоор Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Төв аймагт ажиллаад байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us