Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нарт сургалт хийв
Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д цувралаар зохион байгуулж байгаа “Авлигын эсрэг сургалт”-д яам, агентлаг, нийслэл, дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нар, мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн албан хаагчид хамрагдлаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасны дагуу Авлигатай тэмцэх газраас нийтийн албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулж байгаа билээ.
“Авлигын эсрэг сургалт” нь төрийн албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж болон шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг таниулах, сурталчлахаас гадна төрийн албан хаагчдыг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах зан үйлд сургаж байгаагаараа ач холбогдолтой юм.
Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нар сургалтын агуулга, ач холбогдлыг өндрөөр үнэлээд сэдвийг гүнзгийрүүлж, салбар байгууллага бүрт тохирсон агуулгаар баяжуулан авлигын эрсдлийг даван туулах арга зам зааж өгөх чиглэлээр сургалтыг цаашид улам бүр өргөжүүлэхийг хүсэв.