Nov 07, 2017         7

Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст суманд ажиллав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг орон нутаг дахь томилолтоо Төв аймгийн Эрдэнэ суманд ажилласнаар эхлүүллээ.

iaacАжлын хэсэг дараа нь Төв аймгийн Баяндэлгэр, Архуст суманд ажилласан байна. Тэд сумын Засаг даргын Тамгын газрын хэмжээнд даган мөрдөж буй дүрэм, журам, зааврыг судалж, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцав.

iaacАжлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр, Төв аймагт ажиллах удирдамжтай бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд Төв аймгийн Баянжаргалан, Мөнгөнморьт суманд ажиллах юм байна.  

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us