Jan 18, 2018         5

Говьсүмбэр, Дорноговь аймгийн төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамрууллаа

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллалаа. Ажлын хэсэг тус аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билигдэмбэрэл, Тамгын хэлтсийн дарга Д.Содном нартай уулзаж, ажлын удирдамж, хамрах хүрээг танилцуулсан байна.

iaac

Удирдамжийн хүрээнд Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын харьяа агентлаг, мөн сумын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах эрх бүхий 20 гаруй албан тушааллтан, тус аймгийн нийтийн албан тушаалтан 160 орчим мэдүүлэг гаргагч нарт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, нийтлэг гаргадаг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар болон мэдүүлэг гаргагчийн үүрэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт, хариуцлагын тогтолцоо, оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт, хуулийн хугацаа, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулж, арга зүйн заавар зөвлөмж өгсөн байна.

Сургалтын явцад эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс мэдүүлгийн цахим системийн үйл ажиллагаа, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын үүрэг хариуцлага болон ялангуяа сумдын ИТХ-ын төлөөлөгчдөөс мэдүүлэг гаргуулан авахад хүндрэлтэй байдаг талаар дурдаж харилцан санал солилцов.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн Дорноговь аймаг болон тус аймгийн Замын-Үүд суманд ажиллав.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us