Nov 01, 2017         7

Хэнтий аймаг дахь Олон нийтийн дэд зөвлөлийн ажлыг эхлүүллээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хэнтий аймаг дахь “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

iaacОлон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Х.Гонгор, Ц.Базаррагчаа, Ц.Чинзориг нартай аймгийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Батсайхан, Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэх нар “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа.

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн Х.Гонгор, Ц.Базаррагчаа, Ц.Чинзориг нар нь Хэнтий аймаг дахь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, хүнд суртал чирэгдлийг арилгах, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, тэдгээрийн ил тод нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж ажиллана.

iaacГэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон бусад хууль, тогтоомжид заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүрэг дэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, төсөв санхүүгийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих чиг үүрэг  бүхий “Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд”-ийг аймаг бүрт сонгон шалгаруулсан билээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us