-АТГ-т ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийн нэг сарын дүр зураглал-
Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр дотооддоо дүн шинжилгээ хийдэг. Ийнхүү дүн шинжилгээ хийх нь энэ чиглэлийн ажлын үр дүнгээ тооцох, цаашид улам сайжруулахад анхаарах асуудлаа тодорхойлоход ач тустай ажээ. Энэ удаа 2017 оны 8 дугаар сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн шинжилгээний мэдээллийг нэг өгүүлбэрээр танилцуулъя.
- 2017 оны 8 дугаар сард АТГ нийт 67 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ.
- Өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнхийг иргэд биеэр ирж өгчээ.
- Хүлээн авсан 67 өргөдөл, гомдол, мэдээллийн 44-ийг Улаанбаатар хотоос ирүүлсэн нь хамгийн олон байна.
- Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгаас тус бүр 3, Архангай, Ховд, Дорнод аймгаас тус бүр 2, Дорноговь, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Орхон аймгаас тус бүр 1 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн байв.
- Сүхбаатар, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Увс, Хөвсгөл, Дархан-Уул аймгаас өргөдөл, гомдол, мэдээлэл ирээгүй байна.
- 46 өргөдөл, гомдол, мэдээллийн агуулга нь гэмт хэргийн шинжтэй, 20 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой байжээ. Төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 1 мэдээлэл байв.
- Цагдаа, боловсрол, газрын харилцаа, кадастр, нутгийн удирдлага, гааль, шүүх, эрүүл мэндийн салбар, байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл 2017 оны 8 дугаар сард давамгайлжээ. Нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 22.4 хувь нь цагдаа, 11.9 хувь нь боловсролын салбарт хамаарч байна.
- Сургуулийн өмнөх боловсрол, газар олголт, бүртгэл, тендер, гаалийн хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллага, замын цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой гомдол олон ирсэн дүнтэй байна.
- Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол хамгийн олон байв.
- АТГ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 2017 оны 8 дугаар сард хүлээн авсан 67 өргөдөл, гомдол, мэдээллийн 32-ыг нь шийдвэрлэсэн байна.
- Гэмт хэргийн шинжтэй 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 4 өргөдөл, гомдол, мэдээллийн зөрчлийг тогтоож шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн өргөдөл, гомдол, мэдээллийн 8-д нь зөрчил илрээгүй тул хаасан байна.