Oct 16, 2017         3

Эрүүгийн 121 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 10 дугаар сарын 2-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 18 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн 14 хоногт эрүүгийн 4 хэрэг хүлээн авсан бөгөөд 2 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 136 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 эрүүгийн хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 121 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us