Jun 09, 2009         6

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдлыг иргэд үзэх боломжтой /2009.06.09/

Төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй адилтгах 242 хүний 2008 оны хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдлын мэдээг “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2009 оны зургадугаар сарын 10-ны өдрийн дугаарт нийтлүүлэхээр Авлигатай тэмцэх газраас хүргүүллээ.

Мөн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг манай сайтаас үзэх боломжтой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, болон Засгийн газрын гишүүд, яам агентлагийн дарга, нийслэл, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдалтай иргэд танилцаж, мэдээлэл авах эрх нь нээлттэй юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us