Jan 15, 2018         6

Бага ангийн сурагчдад шударга ёсны сэдвээр хичээл заав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Монголын Сурагчдын холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд бага насны хүүхдүүдэд шударга ёсыг таниулах “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг 4 аймаг, нийслэлийн 20 сургуульд зохион байгуулах, уг хичээлийн агуулгыг өргөжүүлэх, эцэг, эх, багш нарын оролцоог хангах, бүх шатны цэцэрлэг, сургуульд хүргэх, соён гэгээрүүлэх ажлыг хүүхэд, залуучуудаар дамжуулан явуулахаар төлөвлөн ажиллаж байна.  

iaac

Энэ арга хэмжээний хүрээнд олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч буй ерөнхий боловсролын бага ангийн 120 гаруй сурагчид “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.

iaac

“Туулайхүүгийн адал явдал” номыг хүүхэд, багачуудад шударга ёсны дадал, хэвшил бий болгох зорилгоор Авлигатай тэмцэх газраас бэлтгэн хэвлүүлсэн бөгөөд уг номыг дагалдан гарсан сургалтын гарын авлагад дурдсан агуулгаар улсын хэмжээнд цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад шударга ёсны хичээл заах боломжтой юм. Авлигатай тэмцэх газар олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд хүүхэд багачуудад шударга ёсны хичээлийг Сурагчдын холбооны сургагч багш нараар дамжуулан заалгаж байна. Ирээдүйн Монгол Улсын иргэдэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх ажлыг хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байгаагаараа ач холбогдолтой.

iaac

Цаашид энэ төрлийн сургалтыг зорилтот бүлэгт чиглүүлэн хэрэгжүүлнэ. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us