Sep 19, 2017         7

Зөвлөмжийн хэрэгжилтийг олон улсад тайлагнав

iaac

 

 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх

 

 

 

хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Франц Улсын Парис хотод 2017 оны 9 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний уулзалтад оролцож, тус сүлжээнээс гаргасан зөвлөмжүүдийн хүрээнд Монгол Улсаас авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар тайлагналаа.

Уг уулзалтад Армени, Азербайжан, Гүрж, Киргиз, Казахстан, Тажикистан, Монгол, Украйн, Узбекистан зэрэг улс орноос төлөөлөгчид оролцож, авлигатай тэмцэх, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ олсон амжилт, сайн туршлагынхаа талаар танилцуулав.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний уулзалт нь тус байгууллагын Хээл хахуультай тэмцэх албаны ажлын хэсгийн боловсруулсан авлигатай тэмцэх бүс нутгийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг. Авлигын эсрэг сүлжээ нь авлигын эсрэг арга хэмжээний үйл явцтай холбоотой бүс нутгийн уулзалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцох, туршлагыг түгээх, санхүүжүүлэгчдийн үйл ажиллагааг зохион байгуулах замаар Зүүн Европ болон Төв Азийн улс орнуудад авлигатай тэмцэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлдэг юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us