Aug 07, 2017         3

ЭРҮҮГИЙН 96 ХЭРЭГТ МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 07 дугаар сарын 31-нээc 08 дугаар сарын 04-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 11 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 96 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн, одоогоор 94 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us