Aug 14, 2017         8

ЭРҮҮГИЙН 104 ХЭРЭГТ МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ

iaac

 

 

 

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08

 

 

дугаар сарын 11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 15 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 3 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 8 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 2 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн, одоогоор 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us