218 НЭР ДЭВШИГЧИЙН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ
Авлигатай тэмцэх газар 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт 218 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 184, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 8, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 26 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан байна. Одоогоор ажиллагаанд 150 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Э.Тайванхүү, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн С.Ганзориг, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын архив, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Эрэвгийлхам нарын зэрэг 184 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.