Jun 05, 2017         3

133 НЭР ДЭВШИГЧИЙН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ

Авлигатай тэмцэх газар 2017 оны 05 дугаар сарын 29-с 06 дугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 119 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт 133 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 119, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 5, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 8, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 247 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянагдаж байна.

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албан даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Т.Түвшинжаргал, Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн У.Сувдсүрэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Баянхонгор аймаг дахь нисэн буудлын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Баярхүү нарын зэрэг 119 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us