Jun 09, 2017         9

Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хисэйн Лонг: Сингапур улсын хувьд авлигаас ангид байх нь хамгийн чухал

iaac

 

 

 

Өнгөрсөн мягмар гарагт болсон Сингапур улсын Авлигыг

 

 

мэдээлэх, иргэдтэй зөвлөлдөх төвийн албан ёсны нээлтэд тус улсын Ерөнхий сайд оролцож, “Манай улс авлигыг үл тэвчдэг тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд цаашид ч авлигаас зайлсхийх болно. Ирсэн гомдол бүрийг ил байдлаар хүлээн авч, анхаарал хандуулах төвтэй болсон тул иргэд Та бүхнийг авлигын талаар мэдээлж байхыг уриалж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Манай улсын Авлигын хэргийг шалгах байгууллагын амжилттай шалгаж тогтоосон хэргүүд иргэдээс ирсэн мэдээлэлтэй холбоотой. Тиймээс Та бүхнийг авлигын талаарх мэдээллээ Авлигын хэргийг мөрдөн шалгах газарт өгч байхыг хүсье гэж нэмж хэлжээ.

Авлигын хэргийг мөрдөн шалгах байгууллагын төлөөлөгчийн хэлснээр, тус байгууллагад жилийн хугацаанд биеэр ирж өгсөн гомдол, мэдээллийн тоотой тэнцэх хэмжээний гомдол, мэдээллийг 1-р сарын 9-нд нээгдсэн төв авч чадлаа гэсэн байна.

Сингапур улсын хувьд бүртгэгдсэн авлигын талаарх гомдол, мэдээлэл өнгөрсөн онтой харьцуулахад 11 хувиар буурч, 2016 онд 132, 2015 онд 132 хэрэг тус тус шалгагджээ. Нийт хэргийн 85 хувь нь хувийн хэвшилтэй холбоотой байсан ажээ.

Тус төвд зочилсон иргэд өнгөрсөн хугацаанд Авлигын хэргийг мөрдөн шалгах газрын шалгасан хэргүүдтэй танилцсан байна. Нийтдээ 400 гаруй гадаадын болон Сингапурын иргэд зочилжээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us