Dec 08, 2017         6

Барилга, хот байгуулалтын сайдад Зөвлөмж өгөв

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгүүд төрийн бүх шатны байгууллагад очиж ажилласан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулсан юм. Зөвлөмжийг яам, агентлагт хүргүүлэх ажил үргэлжилсээр байна. Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх Зөвлөмж гардуулан өглөө.

iaacЗөвлөмжид төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулалт, гүйцэтгэлд тавих хяналтын механизм бий болгох, тусгай зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хяналт хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах асуудлыг цахим хэлбэрт шилжүүлэх, салбарын үйл ажиллагааг давхардалгүй, оновчтой нээлттэй, түргэн шуурхай хүргэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахаас урьдчилан сэргийлэх, худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж, илэрсэн зөрчлийг давтан гаргахгүй байх, төсвийн орлого, түүний зарцуулалт хуваарилалтыг олон нийтэд нээлттэй мэдээлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тусгажээ.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Зөвлөмжид дурдсан асуудлуудыг анхааралдаа авч салбарын хэмжээнд энэ төрлийн зөрчил, дутагдлыг гаргуулахгүй байх чиглэлээр тусгайлан төлөвлөгөө гарган ажиллахаа илэрхийллээ. Мөн салбарын хэмжээнд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us