Dec 08, 2017         6

Залуу үеийнхэн авлигатай тэмцэх үйл хэрэгт нэгдэв

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран ажиллах ажиллах санал, санаачилгыг Авлигатай тэмцэх газар дэмжиж “Авлигатай тэмцэхэд залуу үеийн үүрэг оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

iaac

Уулзалт, хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Монголын Залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй, мэргэжилтэн Б.Төрболд, Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Н.Удаанжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид, Монголын Сурагчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Төгсөө, мэргэжилтэн А.Саруул нар оролцож, илтгэл хэлэлцүүлж санал бодлоо солилцов.

Монголын залуу үеийн төлөөлөл авлигын эсрэг эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихад залуу үеийг татан оролцуулах, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

“Авлигатай тэмцэхэд залуу үеийн үүрэг оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт А.Оюун-Эрдэнэ, Н.Уянга, Т.Алтансувд, Э.Лхагважав нарын сурагчид, Г.Мандах, Е.Тэмүүжин, С.Болд-Эрдэнэ нарын оюутнууд, мөн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын Оюутны холбооны тэргүүн, гишүүд оролцлоо.

iaac

Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us