May 01, 2017         9

Ажлын хэсэг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д ажиллаж байна

iaac

 

 

Авлигатай тэмцэх газраас яам агентлаг, нийслэл,

 

 

 

дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, мөн Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байгаа билээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан Ажлын хэсэг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК –нд 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ. Ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ын Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Баатарням, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга С.Очгэрэл нарын хэлтсийн удирдлагуудтай уулзаж, шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулав. Ажлын хэсэг тус газарт ажиллаж, уулзалт зохион байгуулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүдтэй танилцах юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us