Ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн төвд ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг
Зам тээврийн хөгжлийн төвийн Барилга угсралтын хяналтын хэлтсийн дарга М.Ган-Эрдэнэ, төлбөр авах цэг, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Т.Ганбаатар, Зам барилгын итгэмжлэлийн төв лабораторийн эрхлэгч Д.Мөнхтүвшин, зураг төслийн магадлал стандартын хэлтсийн дарга Д.Сарандулам, Зам засвар, арчлалт, хяналтын хэлтсийн дарга А.Гантулга, Захиргаа хуулийн хэлтсийн дарга П.Пүрэвуянга нарт тус төвд ажиллах ажлын зорилго, чиглэлийг танилцууллаа.
Ажлын хэсэг Улсын Их Хурлаас 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр сурталчлах, уг хөтөлбөрийг тус салбарт хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр нөхцөл байдлыг тодорхойлох, авлигын эрсдлийн үнэлгээ хийх бөгөөд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Ажлын хэсгээс тус төвийн албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүн болон хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн чиглэлээр практикт гарч буй нийтлэг, зөрчил дутагдал, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ.