May 09, 2017         4

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙН ШИЙДВЭРЛЭЛТЭД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖЭЭ

Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр дотооддоо дүн шинжилгээ хийдэг. Ийнхүү дүн шинжилгээ хийх нь өөрсдийнхөө ажлын үр дүнг тооцох, цаашид улам сайжруулахад анхаарах асуудлаа тодорхойлоход ач холбогдолтой. Энэ удаа 2017 оны 04 дүгээр сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн шинжилгээг танилцуулахаар бэлтгэлээ.

Хэдэн өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан бэ?

2017 оны 04 дүгээр сард Авлигатай тэмцэх газар нийт 142 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээллийг АТГ-т шуудан, харилцааны бүх төрлийн хэлбэрээр өгч болдог. 2017 оны 04 дүгээр сард хүлээн авсан 142 өргөдөл, гомдол, мэдээллийн ихэнх нь албан бичгээр болон 18001969 тусгай дугаарын утсаар иржээ. Мөн иргэд биеэр ирж өргөдөл, гомдол, мэдээллээ өгөх нь олон байв. Үүнээс 32 иргэн өөрийн биеэр ирж гомдол өгсөн байна.

Аль аймгаас олон гомдол ирүүлсэн бэ?

Дүн шинжилгээнд өргөдөл, гомдол, мэдээллийг ирүүлсэн байдлыг аймаг, нийслэлээр авч үзжээ. 142 өргөдөл, гомдол, мэдээллийн 85-г Улаанбаатар хотоос ирүүлсэн бол хөдөө орон нутгын хувьд 57 өргөдөл, гомдол ирүүлжээ. Орон нутгийн хувьд хамгийн олон буюу Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Ховд, Завхан, Увс аймгийн өргөдөл, гомдол, мэдээлэл дийлэнхийг эзэлж байна.

Ямар өргөдөл, гомдол, мэдээлэл давамгайлав?

2017 оны 4 дүгээр сард хүлээн авсан 142 өргөдөл, гомдол, мэдээллийн 88 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой, 37 нь гэмт хэргийн шинжтэй, 17 нь захиргааны шинж чанартай болон төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой байжээ.

Өргөдөл, гомдол, мэдээллийн агуулга

Боловсрол, нутгийн удирдлага, зам тээвэр, цагдаа, барилга, газрын харилцаа, кадастр, уул уурхай, ашигт малтмал, хөдөлмөр эрхлэлт, шүүх, эрүүл мэнд, төрийн өмчит хувьцаат компани, төрийн бус байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл 2017 оны 4 дүгээр сард давамгайлжээ.

Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол олон ирсэн байна

2017 оны 04 дүгээр сард АТГ-т иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэлд дурдагдсан зөрчлийг шинж чанараар нь авч үзэхэд албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол 58 буюу хамгийн олон нь байв. Түүнчлэн хууль бус шийдвэртэй холбоотой 54, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх 31, өмч хөрөнгө завшсан гэх 12, худалдан авах ажиллагаа зөрчсөн гэх 9 бусад төрлөөр 40 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлжээ. Ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тус тоон үзүүлэлт нь давхардсан тоогоор гаргасан дүн юм. 

Гомдолд дурдсан зөрчлийн шинж чанараар харуулбал /давхардсан тоогоор/

Тоо Хувь
  Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн 58 29
  Хууль бус шийдвэр 54 27
  Ашиг сонирхлын зөрчил гаргасан 31 15.5
  Өмч хөрөнгө завшсан 12 6
  Бусад 9 4.5
  Худалдан авах ажиллагаа зөрчсөн 5 2.5
  Бичиг баримт хуурамчаар үйлдсэн 4 2
  Айлгаж, дарамталсан 4 2
  Хээл хахууль авсан 3 1.5
  Хууль бусаар хөрөнгөжсөн 3 1.5
  Төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан 3 1.5
  Хээл хахууль өгсөн 2 1
  Хөрөнгө орлогоо нуусан, худал мэдүүлсэн 2 1
  Санхүүгийн зөрчил гаргасан 2 1
  Өргөдөл, гомдол шийдвэрлэх журам зөрчсөн 2 1
  Гэрээний үүргээ зөрчсөн 2 1
  Шүүхийн шийдвэр биелүүлэгүй 1 0.5
  Хээл хахууль нэхсэн 1 0.5
  Хууль бус томилгоо 1 0.5
  Ёс зүйн зөрчил гаргасан 1 0.5
Дүн 200 100
Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us