Apr 21, 2009         8

Хахууль авсан прокурорыг торгох ялаар шийтгэлээ/2009.04.21/

Сэлэнгэ аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэг сая төгрөгийн хахууль авсан эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн шүүх дөрөвдүгээр сарын 17-ны өдөр шийдвэрлэлээ.

Ш.Болд-Эрдэнэ нь Ерөө сумын иргэн Р.Батбаярын бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт хяналт тавьж байхдаа нэг сая төгрөгийн хахууль авч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс үүнийг илрүүлэн шалгаж, тогтоосон юм. Шүүх хэргийг хэлэлцээд Ш.Болд-Эрдэнэд 10 сая төгрөгийн торгуулийн ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасчээ. Харин хахууль өгсөн иргэн Р.Батбаярыг бусдын биед хүнд гэмтэл учруулсан, хулгай хийсэн, хахууль өгсөн гурван хэрэгт нь чанга дэглэмтэй хорих ангид 6.1 жил хорих ял оноожээ. Тэрбээр Ш.Болд-Эрдэнэ прокурорт хахууль өгөн бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгуулж байхдаа хулгайн хэрэгт бас холбогдсон юм байна.

Дашрамд дурдахад, Авлигатай тэмцэх газар хэргийг илрүүлэн шалгаж, тогтоодог. Харин ямар ял оногдуулахыг шүүх шийдвэрлэдэг юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us