Apr 26, 2007         16

Ил тод байх зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгох, хүнд суртлыг багасгах зорилгоор зөвлөмж гаргажээ.

Ажлаа хурдан амжуулахын тулд юм уу эсвэл бэрхшээлээс айсандаа иргэд төрийн байгууллагын аль нэг ажилтанд тодорхой хэмжээний авлига өгдөг нь судалгаагаар нотлогджээ. Энэ нь төрийн байгууллагын бүх шатанд хүнд суртал буйг харуулж байгаа аж.

Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь, уулзах ажилтны овог нэр, утас, үзүүлэх үйлчилгээ, чиг үүргийг тодорхой бичиж самбарт болон вэб сайтад тавих, иргэдийн гомдол саналын дагуу арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох, эргээд мэдээлж байхыг зөвлөмжид тусгажээ.

Мөн давтагдсан дүрэм журмыг цөөлж, аль болох нээлттэй байх, ил тод байдлыг хэрхэн хангасан талаар жил бүр тайлан гаргах, шийдвэр гаргахаас өмнө иргэдийн санал авч байх зэрэг нь хүнд суртлыг бууруулахад үр дүнтэй аж. Байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийг боловсронгуй болгож, тэр дундаа ямар ёс зүйг сахих ёстой, хэрхэн зөрчсөн талаар иргэдэд мэдээлж байхын чухлыг зөвлөмжид дурдсан байна.

Үнэлгээ

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us