Олон нийтийн хяналт, оролцоог сайжруулахаар ажиллаж байгаад иргэд талархалаа илэрхийлэв
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Багануур дүүрэгт
гурав дахь өдрөө ажиллаж тус дүүргийн хувийн хэвшлийн төлөөлөл, иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хууль, тогтоомж болон холбогдох судалгааны үр дүнг танилцуулж, авлигатай тэмцэх ажилд хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүнд суртал чирэгдлийг бууруулах, мөрдөж буй дүрэм, журмыг тодорхой болгох, төрийн байгууллагын ил тод байдал, ялангуяа шийдвэр гаргахаас өмнө ил тод байдлыг сайжруулах, нийтийн албаны томилгоог ил тод шударга болгоход анхаарах талаар санал солилцов.
Түүнчлэн иргэдийн зүгээс Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Багануур дүүрэгт өргөн бүрэлдэхүүнтэй ирж ажиллан, иргэд хувийн хэвшлийн байгууллагатай уулзаж тэдгээрийн санал бодлыг сонсож байгаад талархаж буйгаа илэрхийлэхээс гадна авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хяналт оролцоог сайжруулах зорилгоор Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулахаар ажиллаж байгааг зөв зүйтэй санал, санаачлага хэмээн талархан дэмжиж байлаа.