Apr 27, 2009         9

Ш.Адьшаад холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүллээ /2009.04.27/

Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар тэргүүтэй гаалийн ажилтнуудын холбогдсон эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд Ш.Адьшаад холбогдох хэрэг шийдвэрлэгдэлгүй үлдэж олон жил хууль хяналтын байгууллагад шалгагдсан.

Ш.Адьшаад холбогдох дээрх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад өнгөрсөн гуравдугаар сард Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ.

Ш.Адьшааг Эрүүгийн хуулийн 268.2 –т заасан үндэслэлээр буюу хээл хахуул авсан эрүүгийн хэрэгт шалгаж, гэм бурууг эцэслэн тогтоолгохоор прокурорын хяналтад өглөө.

Түүнийг Өмнөговь аймгийн Гашуун сухайтын хилийн боомтод гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа, мөн Улаанбаатар хотын Гаалийн ерөнхий газарт хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус тус албан тушаалын байдлаа ашиглан бусдаас хээл хахууль авсан үндэслэлээр шалгаж, хэргийг прокурорт шилжүүлээд байгаа юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us