Mar 22, 2017         10

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үйл ажиллагаандаа уялдуулна

iaac

 

 

Авлигатай тэмцэх газраас яам агентлаг, нийслэл,

 

 

 

дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах зорилгоор хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцахаар Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллаж эхэллээ. Тус ажлын хэсэг нь иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллах юм.

Ажлын хэсэг Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллаж, удирдах албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ажлын удирдамж чиглэл зорилгоо танилцууллаа. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь удирдах албан тушаалтны гаргасан тушаал шийдвэр, журам, дүрэм зэрэг баримт бичгүүдтэй танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөх, зөрчил дутагдлыг арилгуулан ажиллана.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлогын яам ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс яамны зүгээс энэхүү үйл ажиллагаанд ач холбогдол өгч, удирдамжийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд идэвхтэй хамрагдаж, үйл ажиллагаандаа уялдуулан ажиллах болно” гэлээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us