Apr 27, 2009         9

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнг Засгийн газарт танилцуулав.

Ерөнхий сайдын 2008 оны 9 дүгээр захирамжаар байгуулагдсан Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, ЗГХЭГ-ын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг 25 байгууллага буюу бүх яам, зарим Засгийн газрын агентлагт Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалган, үнэлэлт өгч дүнг Засгийн газрын хуралдаанд оруулан танилцуулав.

Засгийн газрын хуралдаанд дээрх асуудлыг танилцуулсаны дараа Засгийн газраас Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгаанд үндэслэн бодитой, үр дүнд хүрэхүйцээр төлөвлөж, хэрэгжилтийг үнэлэхэд шаардлагатай шалгуурыг тогтоох, тайлагналтыг сайжруулах, уг төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх ажлыг салбарын хэмжээний болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд хэвшүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна.

Шалгалтын дүнтэй танилцах явцад Засгийн газрын гишүүд авлигатай тэмцэх эрх зүйн орчныг эргэж нягтлан боловсронгуй болгох, судалгааны үндсэн дээр авлигатай тэмцэх үйл ажиллагааг явуулах үр дүнтэй механизмыг бий болгох талаар саналаа солилцон, системтэй урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авлигыг үүсгэж, өдөөж болзошгүй хууль тогтоомж, дүрэм журмын заалтын талаар Засгийн газарт зөвлөмж өгч ажлыг санаачлан зохион байгуулах талаар зөвлөлөө.
 

                                                                                       Ажлын хэсэг

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us