Mar 30, 2017         9

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллаж байна

iaac

 

 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд

 

 

 

Авлигатай тэмцэх газрын ажлыг хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Х.Хашбаатар ахлагчтай ажлын хэсэг цаашид хэрхэн хамтран ажиллах талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон газар, хэлтсийн удирдлагууд оролцсон байна. Ажлын хэсгийн мэдээлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх гэх мэт олон талт арга хэмжээг авч ажиллахаар танилцууллаа.

Мөн тус яамны холбогдох тушаал шийдвэрүүд, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авалтын байдал, түүний шийдвэрлэлтийн байдалтай танилцаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор шаардлагатай тохиолдолд яамны албан хаагчдыг сургалтанд хамруулах юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us